Сургуулийн тухай
Байрны сонголт
Үнийн санал
Брошур үзэх
Сургалтууд
 
Мальта » Сургуулийн тухай
Clubclass - Англи хэлний сургуулийн тухай

Малта дахь сургууль нь өндөр стандартын академик сургалттай. Малтад оюутнууд Англи хэлний хөтөлбөрийг Малтагын соёл болон түүхийн хамт хөгжилтэй, тайван орчинд сурах боломжтой. Жилийн турш дулаахан сайхан цаг агаар, 7000 жилийн настай сүм хийдүүд, эртний архитектур, гараас гарт дамжсан эртний концертууд, театрийн тоглолтууд, сэтгэл татам далайн эргүүд, усан спорт, дундад азийн амтлаг хоол хүнс зэрэг гайхалтай зүйлүүдийн хамт сурах боломжтой. 



Манай сургууль Swieqi-д байрладаг. Энэ газар нь орон сууцны бүс бөгөөд St.Julian’s-ын хүн ам ихтэй, бужигнаан ихтэй хотыг бодвол нам гүн, тайван газар юм. Манай сургуульд суралцахад Англи хэлний орчин болон чанартай хөтөлбөрийг бүх оюутнуудад боломжийн үнээр хүргэдэг. Clubclass Malta нь Малтагийн Боловсролын Яам, Аялал жуучлалын холбоо мөн FELTOM-д бүртгэлтэй юм. Сургууль нь цэлгэр байгалийн гэрэлтэй анги танхим, агааржуулагч, үнэгүй Wi-Fi, 24 цагийн интернет кафе, хичээл давтах өрөө болон номын сантайгаар тохижуулагдсан байдаг. 

Сургуулийн хотхон нь гадаа болон дотор байрлах бассейн, фитнесс төв, саун, жакуза, кафе болон ресторан мөн угаалгын газраас бүрдэнэ.Сургууль нь шинээр бизнесийн танхим нээсэн бөгөөд байгалийн гэрэлтэй  уужим ангиуд, тох тухтай орчин, цагаан самбар бусад хэрэгсэлийн хамт мөн телевизтэй байна. Бизнес төвд үүдний өрөө, оюутнууд ярилцах, мэтгэлцэх эсхүл хичээлийн завсарлагаанаар кофе уунгаа амрах, үнэгүй интернет ашиглах боломжтой. 






Clubclass Malta сургууль нь анхны оюутнаа 1999 оны 6 дугаар сард хүлээн авч байсан.Жил ирэх бүр Малтад Англи хэлийг сурахаар 25,000 оюутанууд 50 гаруй улсаас хүрэлцэн ирж суралцддаг байна. Манай сургуулийн эрхэм зорилго бол өндөр зэрэглэлийн чанартай сургалтыг, хөгжилтэй, тайван орчинд боломжийн үнээр сургахыг зорьдог. Манай сургуулийн өндөр чанартай, нөхөрсөг ажилтанууд нь үргэлж хамгийн үр дүнтэйгээр дэлхийн улс бүрээс ирж байгаа оюутнуудыг сэтгэл хангалуун байлгахад анхаардаг.

Сургууль нь Англи хэлний сургалтийг бүх шатанд, бүх насныханд, олон төрлийн байрны сонголт, онгоцны буудлаас тосох, олон төрлийн хөтөлбөрүүдтэйгээр санал болгодог. Бид гэрээсээ хол суралцаж байгаа оюутнуудад бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэн, тав тохьтой байлгахыг  хичээн ажилладаг учир  оюутнууд маань сэтгэл хангалуун байдаг. Одоог хүртэл Малта дах цорын ганц хотхон сургууль юм. Сургууль болон байрнууд нь нэг дор байрладаг. Богино хугацаагаар аялах мөн боломжийн зардалаар тааламжтай байхад сургуулийн зүгээс хөтөлбөрүүдтэй байдаг. Сургуулиас гадуур Англи хэлний дадлага хийх өргөн боломжийг олон орны оюутны дунд олгодог юм. 

Малта дахь сургуулийг сонгох 5 шалтгаан:

1. Хамгийн тохиромжтой байрлал мөн жуулчлалын төвтэй маш ойрхон байрладаг. 
2. Сургуулиас олон төрлийн байрны сонголтыг санал болгодог. 
3. Орчин үеийн, агааржуулагчтай анги танхим, үнэгүй Wi-Fi
4. Нэг ангид олон орны оюутнуудтай хамт сурах
5. Боломжийн зардалаар суралцах
Яагаад Club Class Language School гэж?
1. Чанартай Англи хэлний сургалт
2. Шилдэг байрлалууд- Малта, Лондон
3. Манай ажилтнууд оюутнуудад тусаллахад үргэлж нээлттэй
4. Нөхөрсөг багш нар Англи хэлийг хөгжилтэй байдлаар заана
5. Орчин үеийн, агааржуулагчтай анги танхим, сүүлийн үеийн хэрэгсэл мөн үнэгүй Wi-Fi
6. Олон Үндэстний оюутнууд
7. Олон төрлийн байрны сонголт
8. Нийгмийн олон төрлийн хөтөлбөрүүд
9. Боломжийн үнэ
10.Үнэгүй онлайн сургалт



Хүүхдийн сургалт


Бид суралцахаар ирсэн бүх оюутнуудын зорилгыг сайн ойлгодог. Тиймээс энд суралцаад төгсөхөд таны Англи хэлний мэдлэгийг сайжруулсан байхыг зорьдог. Судалгаанаас харахад дундаж үнэлгээгээр оюутнууд маань мэдлэг сайжрасан байдаг. 

 
 
 
Их Британи
Кейп Таун
Мальта
Фижи