Хэрхэн АНУ-д мастераар сураад үргэлжлүүлэн ажилд орох вэ?

16 August, 2023


Ганц Монголчууд төдийгүй дэлхийн бусад орны иргэд ч АНУ-д боловсрол эзэмших хүсэл эрмэлзэлтэй байдаг нь үнэн. Гэхдээ хүмүүсийн тэр болгон мэдээд байдаггүй зүйл нь АНУ-д бакалаврын зэрэг горилж элсэх гэж явдаг хүн их байдаг ба жил тутам Бакалаврын түвшинд суралцахаар дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн багадаа 1 сая гаран хүн өрсөлддөг. Нөгөөтээгүүр, Мастерын зэрэгт жилдээ олон улсын оюутнуудаас 380’000 орчим хүсэлт л ирдэг. Үүнийгээ ч дагаад АНУ-аас мастерын түвшинд суралцах гэж байгаа оюутнуудаа дэмжих тэтгэлэг ч харьцангуй их байдаг. Оюутны сургалтын зээлийн боломжууд ч мөн адил биеэ даасан хүмүүс Мастерт суралцдаг тул сургалтын зээлийн олдоц, нөхцөл ч уян хатан байх нь олонтой. АНУ-д Бакалавр ч бай, Мастер ч бай аль ч түвшинд суралцаж буй оюутан өөрөө өөрийнхөө төлөө хичээгээд идэвхтэй байгаад байвал заавал төгсөөд Монголд буцаж ирээд дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр АНУ-д байх хугацаандаа бичиг баримтаа хууль ёсны дагуу үргэлжлүүлээд байх боломж бий. Үүний нэг жишээ нь, АНУ-д Мастерт суралцах хугацаандаа ажлын цалинтай болон цалингүй дадлага идэвхтэй хайж хичээлийнхээ хажуугаар ажлаа хайж байгаа оюутнуудад тухайн дадлага хийсэн ажил олгогчоороо дамжуулан АНУ-д гэрээний ажилтан эсвэл үндсэн ажилтан болж хөдөлмөр хууль ёсоор эрхлэх боломж ихээхэн гарч ирдэг. Зарим хүмүүсийн гаргадаг нэг том алдаа нь энэхүү боломжийг мэдээд эртнээс бэлдэхийн оронд сургуулиа төгсөөд дипломоо бариад ажил хайх маягаар хугацаа алдаж, визний хугацаа дуусах улмаар Монгол руугаа буцах юм уу АНУ-д хууль бусаар харлаж үлдэх гэсэн 2 сонголттой нүүр тулдаг. Иймд, АНУ-д ажиллах газраа эрт олсон л бол хувь хүнээс байнгын тогтмол цагаачлалын хэлтэст хянуулаад хагас жил тутамд бичиг баримт бүрдүүлээд байх шаардлагагүй харьцангуй чөлөөтэй ажиллаж амьдрах бололцоотой байдаг. Манай байгууллагатай хамтын ажиллагаатай, манайхаар зуучлуулж зөвлөгөө авсан хүмүүсийн сонгоод Бакалавр болон Мастерын зэрэгт элсэн ордог АНУ-ын томоохон их сургуулиудыг дурдвал:

  • George Mason University
  • Arizona State University
  • DePaul University
  • Drew University
  • Illinois State University

Дээрх форумыг бөглөснөөр манай боловсролын мэргэжилтэн 24 цагийн дотор тантай холбогдох болно.

Дээшлэх