Ирланд улсад ажиллангаа англи хэл сурцгаая

22 August, 2023

Европ-д ердөө 3 хан орон албан ёсоор Англи хэлээр ярьдаг бол үүний нэг нь Бүгд Найрамдах Ирланд улс билээ. Ирланд улс маань Хүний хөгжлийн индекс, Энхтайван байдал, Амьдралын чанараар Дэлхийн топ 10-20 орны жагсаалтанд тогтмол эрэмблэгддэг гэдгээрээ давуу талтай. Мөн дэлхийн хамгийн том технологийн компаниудын Европ дахь төв гэж тооцогддог. Ирланд улсад Google, Apple, Facebook, eBay зэрэг компаниудын Европ дахь төв оффис Headquarter байрладаг.
 
Ирланд улсад хамгийн ихдээ 2 хүртэлх жил Англи хэл суралцан, ажил хийх боломжтой. Тухайлбал, дээд тал нь 6 сарын сургалтанд бүртгүүлээд, төлбөрөө 100% төлөөд виз мэдүүлэн амжилттай болсон тохиолдолд 8 сарын виз авах болно. Энэхүү 8 сар нь 6 сарын сургалт болон 2 сарын амралт билээ. 8 сарын виз ээ авсан тохиолдолд ахин 2 удаа сунгуулах бүрэн боломжтой.
  1. 8 сар * 3 удаа = 24 сар
  2. 8 сар (6 сар сургалт + 2 сар амралт)
Ирландад ажил хийх цагийн доод хөлс нь 11.30 euros. 
 
Онцлох сургуулиуд:



Дээрх формыг бөглөснөөр манай боловсролын мэргэжилтэн 24 цагийн дотор тантай холбогдох болно.

Дээшлэх