Baguio хотод суралцах 5 шалтгаан

21 April, 2020
#1 ЦАГ АГААР

Baguio бол халуун нар шарсан газраас бултах гэж байгаа хүмүүсийн хамгийн дуртай газруудын нэг болж чаддаг. Далайн түвшнээс дээш 1,470 метр-т оршдог учир цаг агаарын хувьд дунджаар 13-23 градус дулаан, тааламжтай байдаг. Хотын энэхүү онцгой байдал нь оюутнуудад ихээхэн ач холбогдол өгдөг. Өдөр бүрийн таатай цаг агаар нь оюутнуудыг илүү төвлөрөх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Хөлс гарж бие наалдахгүйгээр сургууль руугаа алхаад оччихно. 

 
#2 ХҮМҮҮС

Хэдий цаг агаар гол онцлог нь болдог ч Baguio хотын оршин суугчид нь хотын гол хөрөнгө болж өгдөг. Нутгийн оршин суугчид маш нөхөрсөг, гэнэн цайлган хүмүүс байдаг учир таныг маш сайхан хүлээж авна. Та хаанаас ирсэн, хэн ч бай Baguio хотод ая тухтай байх болно.

#3 ӨВӨРМӨЦ СУРГАЛТЫН ОРЧИН

Байгаль орчинтойгоо ойр байхыг хүссэн оюутнуудын хувьд нарс модны сүүдэрт суунгаа хичээлээ давтах хамгийн тохиромжтой газар бол Baguio хот юм. Нарс модны доор намуухан ая сонсонгоо хичээлээ давтаад л. Сайхан биш гэж үү?

#4 АНГЛИ ХЭЛ

Энэ бага зэрэг сонин сонсогдож магадгүй ч, Baguio хотод англи хэлтэй хүмүүс дүүрэн байдаг. Тэд бүр маш сайн, цэвэрхэн ярьдаг. Нутгийн иргэдийн англи хэлний чадвар байнга л гайхшруулдаг. Яагаад Солонгосчууд заавал ийм алслагдмал газар англи хэлээ сайжруулах гэж ирдэгт гайхах хэрэггүй байх. 

#5 ЦЭВЭР ЦЭМЦГЭР ОРЧИН

Хэрвээ та Baguio хотод очиж байсан эсвэл тэнд бүр амьдарч байсан бол сайн мэдэх байх. Гудамжинд байгаа нарсны мөчир, жижиг хог хаягдлыг нутгийн иргэд биш жуулчид эсвэл гадныхан л хаядаг. Жинхэнэ Baguio хотын иргэд хэзээ ч хогоо ил задгай хаядаггүй. Гадны оюутнууд энэ соёлыг сурч, бүр эерэг зөв хэвшилтэй болж үлддэг.
Дээшлэх