I.BREEZE сургууль нь Cebu хотын төвд байрладаг бөгөөд малл, ресторан, кофе шоп, үйлчилгээний газруудаас ердөө хэдхэн минутын зайд байрладаг.
Дөрвөн долоо хоногт англи хэл маань сайжрах болов уу? гэсэн эргэлзээтэй байсан. Гэхдээ 24/7 хаа сайгүй англиар ярьж, өдрийн 8 цагаар хичээл хийхээр мэдэгдэхүйц ахиц гардаг юм билээ. Филиппинд ирээд маш олон гоё газруудаар аялах боломжтой байсан. Аялах+сурах мөн өөрийнхөө хийж үзээгүй зүйлийг туршиж үзэх үнэхээр гайхалтай байсан.