Мэдээлэл өгье

09 September, 2021
Гадаад сургалтын мэдээ, мэдээлэл

Ковид-ын нөхцөл байдал сайжирч зарим улс орнууд буюу Сингапур, Их Британи, АНУ, Ирланд зэрэг орнууд визний процесс хэвийн болж, оюутнуудаа авч эхэлж байна. 

Сингапур

Энэ оны 2-р сараас эхлээд гадаадаас оюутнуудаа аваад эхэлсэн. Очих өдрөөсөө 3 сарын өмнө бүртгүүлнэ. Одоогоор хамгийн багадаа 2 сарын хугацаатай оюутнууд авч байгаа. Сар бүр элсэлт авч байгаа. Сингапурын тухай дэлгэрэнгүй эндээс үзнэ үү.

Сургуулиуд:


АНУ

Хэлний сургуулиуд:

АНУ-д доорх хэлний сургуулиудтай хамтарч ажиллаж байна. АНУ-дахь эдгээр сургуулиудын үнийн саналыг энд дарж үзэх Доорх жагсаалтаас сургуулиудын танилцуулга үзээрэй. 

Их сургуулиуд:

Баклаврт элсэх бол

Хэлний онооны шаардлагад хүрж байгаа бол Direct admission буюу шууд элсэх боломжтой, харин хүрэхгүй байвал International Year буюу их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт Англи хэлээ сурахаад давхар 1-р курсынхээ хөтөлбөрүүдийг үзэж дүүргээд шууд 2-р курс рүүгээ орох боломжтой. Эдгээр хөтөлбөрүүдийг багцалсан мэдээллийг энд дарж үзээрэй. 

Мастерт элсэх бол

Магистрын хувьд мөн адил хэлний оноо хүрвэл шууд элсэх, үгүй бол PreMaster хөтөлбөрт элсэж Англи хэл болон Магистрын кредит-ээсээ авах боломжтой хөтөлбөр бий.
Эдгээр хөтөлбөрүүдийг багцалсан мэдээллийг энд дарж үзээрэй. Сургуулиудын танилцуулгууд доорх жагсаалтаас үзэх. 

Их Британи

Гадаадаас оюутнуудаа аваад эхэлсэн. EC English сургуулийн Brighton, Bristol, Cambridge, London, Manchester салбарууд хэвийн ажиллаж байна. Визний процесс онлайн бөгөөд ажлын 15 хоногт шийдвэр гарна.

үнийн санал авах бол энд дарж бүртгүүлэх

Канад

Гадаадаас оюутнуудаа аваад эхэлсэн. Ontario Мужид байрлах Niagara College 2022 оны 1-р сарын элсэлт авч эхэлсэн.

үнийн санал авах бол энд дарж бүртгүүлэх

Ирланд

Ирланд улс Англи хэлний болон Их дээд сургуулиудад шинээр элсэлтүүдээ авч эхэлсэн. 11-р сараас явах боломжтой. Визний процесс хэвийн явагдаж байгаа. Очих өдрөөсөө 3 сарын өмнө бүртгүүлж визэнд орно.
Сургуулиуд
  • University College Dublin - Их сургуулийн бэлтгэл
  • EC Dublin - Англи хэлний сургууль
  • ICOT - Англи хэлний сургууль
  • ISE - Англи хэлний сургууль

Швейцарь

Гадаадаас оюутнуудаа аваад эхэлсэн. Бээжин дэх элчин сайдын яам руу очиж материалаа өгдөг боловч түр хугацаанд Бээжин дэх төлөөлөгч ажилтан луу шуудангаар илгээж байгаа. Визний процесс 2 сар үргэлжилнэ. Швейцарийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс

Сургуулиуд:


Мальта

Гадаадаас оюутнуудаа аваад эхэлсэн ч, Монгол дахь Шенген визний төв 8-р сарын 31 хүртэл хаалттай байгаа. 9 сард визэнд орох боломжтой. Шенген визтэй тул Европ-ын 20 гаруй орноор зорчих боломжтой. Мальта-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Сургуулиуд:


Филиппин

Одоогоор ковидын нөхцөл байдал хэзээ сайжирч хилээ нээх нь тодорхойгүй байна. 2022 оны 1-р сараас эхлэх болвуу гэсэн хүлээлттэй байна. Филиппины тухай дэлгэрэнгүй эндээс, Филиппин дэх сургуулиудын талаар эндээс үзнэ үү.
 

Асуулт асуух:
Phone/Viber/Whatsapp: +976 9111-1473
 
Дээшлэх