Сингапур + Австрали хосолсон хөтөлбөр

24 February, 2022
Сингапурын Kaplan Higher Education Academy их сургууль нь Австралийн Murdoch University сургуультай хамтарч 2+2 хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Сургуулиудын тухай

  • Kaplan Higher Education Academy, Kaplan Higher Education Institute, Kaplan Learning Institute гэсэн 3-н салбар сургуулиараа дамжуулж нийтдээ 300 орчим full-time буюу бүтэн өдрийн, part-time буюу хагас өдрийн академик сургалтууд, Англи хэлний сургалтууд, бэлтгэл сургалтуудыг явуулж байна. 30 гаруй орны 30,000 гаруй оюутан залууст сургалт, үйлчилгээ явуулж байна.
  • ​Kaplan нь Сингапурын топ 5-н хувийн сургуулийн нэг бөгөөд боловсролын байгууллагуудын чанарын стандарт болох EduTrust Certification үнэлгээгээр 4-н жил дараалан шагнуулсан нь чанарын өндөр түвшинд сургалтаа явуулдгийг баталж байгаа юм. Kaplan-д чанартай боловсрол эзэмшихээс гадна, Ази номхон далайн хэмжээнд танигдах өндөр ур чадвар бүхий хүмүүстэй танилцаж, олон улсын хүрээ бий болж байна гэсэн үг юм.
  • 1973 онд байгуулагдсан
  • Нийт 23,000 оюутантай, үүний 1700 нь гадаад оюутнууд
  • The National ранк No 29 бичигдсэн
  • Вебсайт руу орох

Хэрхэн?

  • 10-р ангиа төгсөөгүй бол аль сургуульд ямар хичээлүүд үзсэн, хэлний чадвар хэр байгаагаас хамаарч элсэж болдог.
  • 12-р ангиа төгсөж байгаа бол шууд Diploma хөтөлбөрт 8 сар сураад Murdoch University-ийн 2-р курст шилжин орно.
  • Хэрэв Сингапурт үргэлжлүүлбэл Австрали дэх өртөгөөс 15-20% хямд тусна, мөн төгсөөд Murdoch university-гээс дипломыг шуудангаар илгээнэ, эсвэл Австрали очоод авч болно.
  • Харин Австрали дахь Murdoch university-д шилжин сурвал тэндэх үнээр сурна.
  • Сингапурт Foundation болон Diploma хөтөлбөрүүдээ дүүргээд Австрали виз өргөдөл гаргахад татгалзах магадлалгүй болно. Харин Сингапурын визны шаардлага нь харьцангуй боломжын нөхцөлтэй байдаг, виз өгөх хувь ~90%.

Холбогдох Viber/WhatsApp: 976 9110 0915 | 976 9010 0553 

Дээшлэх