Намрын элсэлтээс хоцорсон уу? Одоо ч суралцах боломж байна.

01 September, 2026

Сургууль, улс, мэргэжлээс хамааран элсэлт авах хугацаа харилцан адилгүй байдаг. Зарим улс өвлийн элсэлттэй, зарим нь хаврын элсэлтээр оюутан авдаг бол зарим сургуулиуд намрын элсэлтээ хичээл эхлэхээс ойрхон хүртэл үргэлжлүүлэн авч байдаг.

Тиймээс нэг элсэлтийн хугацааг өнгөрөөсөн нь өөр сонголт байхгүй гэсэн үг биш. Дараагийн боломжоо одооноос судлах нь чухал.

Одоо ямар элсэлтүүдэд бэлдэж болох вэ?

Малайз, Сингапур

Олон их, дээд сургууль нь жилийн турш өөр өөр элсэлттэй тул намрын элсэлтээс хоцорсон ч дараагийн элсэлтээр суралцаж эхлэх боломжтой. Мөн зарим сургуульд дипломын хөтөлбөрт шууд элсэж, бакалаврын боловсролоо эхлүүлэх боломжтой.

Их Британи, АНУ, Австрали, Канад зэрэг улсын боловсролын стандарт, хөтөлбөртэй сургуулиудыг сонгох боломжтойгоос гадна зарим мэргэжлийн хөтөлбөрөөс Их Британи, АНУ, Австрали, Канад зэрэг улс руу кредит шилжүүлэн суралцах боломжтой.

Жишээлбэл, Сингапурт Kaplan, SIM Global Education, Малайзад Xiamen University Malaysia, University of Southampton Malaysia зэрэг олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиуд бий.

Их Британи

Ихэнх бакалаврын үндсэн элсэлт 9-р сард эхэлдэг ч зарим сургууль, хөтөлбөр 1-р сарын элсэлттэй. Мөн зарим сургууль олон улсын оюутны өргөдлийг хичээл эхлэхэд ойрхон хүртэл хүлээн авдаг тул намрын сүүлийн элсэлтүүд болон 1-р сарын элсэлтийн боломжуудыг одоо ч шалгаж болно. Гэхдээ сул орон тоо, виз болон хөтөлбөрийн шаардлагаас хамааран элсэлтийн хугацаа өөрчлөгдөх тул эрт шалгах хэрэгтэй.

Европ

Европын ихэнх сургуулийн гол элсэлт намар байдаг ч зарим хөтөлбөр 2–3-р сард эхлэх боломжтой. Харин Францын хувьд хөтөлбөр бүрийн элсэлтийн процесс, хугацаа ихээхэн ялгаатай тул сонгосон сургуулиа тусад нь шалгах шаардлагатай. Намрын болон өвлийн элсэлт авч байгаа сургуулиудыг одооноос судлаад үзээрэй.

АНУ, Канад, Ирланд, Унгар

АНУ, Канад, Ирланд, Унгар зэрэг улсуудад их, дээд сургууль, хөтөлбөрүүд өвлийн элсэлтээр оюутан хүлээн авах нь бий. Ялангуяа АНУ, Ирланд, Канадын их, дээд сургуулиудын хувьд намрын элсэлтийн дараагийн боломж нь зарим хөтөлбөрт 1–3-р саруудад тохиолддог.

Тайвань, Хятад, Австрали

Хэрэв намрын элсэлтээс хоцорсон бол хаврын элсэлтийг бас сонголтдоо оруулаарай. Ялангуяа Тайванийн зарим их сургууль 2-р сарын элсэлттэй байдаг бол Австралийн их, дээд сургуулиудын үндсэн элсэлт ихэвчлэн 2–3-р сард эхэлж, дараагийн элсэлт нь 7-р сард үргэлжилдэг.

Өөрөөр хэлбэл, намрын элсэлттэй цөөн хэдэн сургуулиас хоцорсон нь гадаадад сурах сонголт дууссан гэсэн үг биш. Дараагийн боломжуудаа судалж, өөрт тохирохыг нь зөв сонгох хэрэгтэй.

Тэгвэл одооноос юу бэлдэх вэ?

Намрын сүүлийн элсэлт, өвлийн элсэлт хүртэл хугацаа бага байгаа тул өргөдлөө өгөхөд шаардлагатай зүйлсээ одооноос бэлдэх нь хамгийн зөв.

Англи хэлний оноо

IELTS, TOEFL, PTE зэрэг шалгалтын шаардлага сургууль бүрт өөр. Одоогоор оноогүй бол шалгалтаа хэзээ өгөхөө төлөвлөж, шаардлагатай оноогоо авахад анхаараарай.

Сургуулийн шаардлага

Сургалтын төлбөрөөс гадна тухайн хөтөлбөрийн академик шаардлага, хэлний оноо, элсэлтийн хугацаа, foundation/pathway шаардлагатай эсэхийг шалгаарай.

Бичиг баримт

Паспорт, диплом, дүнгийн хуулга, англи хэлний оноо, CV, motivation letter зэрэг материалаа урьдчилан бэлдээрэй.

Санхүүгийн төлөвлөгөө

Сургалтын төлбөрөөс гадна байр, хоол, даатгал, виз, нислэг болон өдөр тутмын зардлаа тооцож, өөрт тохирох улсаа сонгоорой.

 

Хамгийн чухал нь “Энэ элсэлт хаагдсан уу?” гэж асуухаас илүү, “Миний сонгосон улс, мэргэжилд дараагийн боломж хэзээ вэ?” гэж харах юм.

Та намар, өвөл болон 2027 оны элсэлтээр хаашаа, ямар их дээд сургуульд суралцах боломжтой талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авах бол:

☎7000-0553, 9110-0553
Дээшлэх