Азийн бар улс болох Сингапур улсад өвлийн амралтаа өнгөрүүлцгэе

06 October, 2022
  •   Азийн бар улс болох Сингапур улсад өвлийн амралтаа өнгөрүүлцгэе. Азийн гэлтгүй дэлхийд хөгжлөөрөө топ 3-т ордог Сингапур улсын хотын төвд байрлах Kaplan Higher Education Academy сургуульд өвлийн амралтын 3 долоо хоногоо Англи хэл суран, хөгжилтэй хичээлийн гадуурх үйл ажиллагаа, аялал зугаалга, shopping хийх гэх зэрэг олон олон сонирхолтой хөтөлбөрийн дагуу үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж.
  • Kaplan Сингапур нь АНУ-д төвтэй, 1938 онд байгуулагдсан 80 гаруй жилийн түүхтэй боловсролын цогц байгууллага юм. АНУ, Их Британи, Ирланд, Австрали, Сингапур зэрэг орнуудад хэлний сургуулиуд болон дээд боловсролын институтуудтай 1 сая гаруй оюутнуудтай маш том боловсролын групп юм. Тийм учраас, Монгол хүүхэд залуучууд маань энэхүү төвийн Сингапур салбарт хүрэлцэн ирэн суралцаж, дэлхийн чанар бүхий Англи хэлний боловсорлыг авахаас гадна орон орны хүүхдүүдтэй уулзах боломжтой болох юм.
  • Сингапур, Хятад, Энэтхэг, Вьетнам, Мьянмар, Өмнөд Солонгос, Индонез, Малайз, Тайланд, ОХУ-ын оюутнуудтай Kaplan Higher Education Academy дээр олон улсын оюутнууд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.


Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:

  -  Хаана: Сингапур улс
  -  Хэзээ: 2023 оны 01 сарын 02 - 2023 оны 01 сарын 23 хүртэл
  -  Нас: 15 - 24 нас
  -  Хичээлийн хуваарь: Даваа-Баасан Англи хэлний сургалт, өдрийн 5 цаг хичээл 
  -  Сургууль дотрох үйл ажиллагаа: 7 хоногт 2 удаа
  -  Амралт: Бямба, Ням
  -  Аялал, зугаалга, shopping
  -  Грүппын хэмжээ: 14 хүүхэд + 1 харгалзагч авч явна
  -  Үнэ: 3949 SGD (Сингапур Доллар)
 

Хөтөлбөрт орсон зардал дэлгэрэнгүй:

  -  3 - 4 одтой зочид буудал
  -  Өглөөний цай
  -  3 долоо хоногийн буюу ажлын өдөр бүрийн 5 цаг орох хичээлийн төлбөр
  -  Долоо хоногийн 2 удаа болох сургууль дээрх үйл ажиллагаа
  -  Угталт болон үдэлтийн зоог
  -  Долоо хоногт 2 удаа хичээлээс гадуурх үйл ажиллагаа
  -  Англи хэлний сертификат
  -  Сим карт
  -  Онгоцноос тосох үйлчилгээ
  -  Эрүүл мэндийн даатгал
  -  Итгэмжлэл болон орчуулгын төлбөр
 

Долоо хоногт 2 удаа хичээлээс гадуурх үйл ажиллагаанд багтсан аялал

 

 



 
 

Kaplan Campus Танилцуулга бичлэг:



Байрлал

Kaplan Higher Education Academy нь Wilkie Edge гэх барилга дотор байрладаг бөгөөд энэ барилга нь цэцэрлэгт хүрээлэн дэх стратегийн байршил, дотоод болон ойр орчмын олон тооны байгууламжтай тул маш эрэлттэй арилжааны бизнесийн орчинтой газар юм. Энэ орчимд  Parc Emily, Urban Suites @Orchard, The Laurels зэрэг нэр хүндтэй орон сууцны байрууд байрладаг.
 

Kaplan Higher Education Academy



Газрын зураг дээр:



Зөвлөгөө авахаар бүртгүүлэх

Та энд дарж бүртгүүлээрэй.
Асуулт асуух: 7000-0553 | 9110-0915 | 9971-5179
Дээшлэх