Сингапурын SIM GE баклаврын эхний жилдээ 50-100% тэтгэлэг зарлалаа

01 October, 2025

SIM Global Education (SIM GE) нь анх 1964 онд байгуулагдсан ба SIM группын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд оюутнуудад суурь бэлтгэл, диплом, бакалаврын зэрэг, магистр зэрэг олон шатны сургалтуудыг санал болгодог. Австрали, Их Британи, АНУ, Канад зэрэг улсын нэр хүндтэй их сургуулиудтай хамтран боловролын зэрэг олгодог хөтөлбөрүүдтэй. 40-өөс дээш улс орны олон улсын оюутнууд SIM GE-д суралцдаг тул соёлын хувьд маш олон талт орчин бүрддэг. Сингапурын шилдэг сургуулиудийн нэг SIM GE нь баклаврын эхний жил буюу диплом хөтөлбөртөө 50-100% тэтгэлэг зарлаж байна.

Энэхүү диплом хөтөлбөрийг дуусган, үргэлжлүүлэн дараагийн 2 жилийг Сингапур дахь кампуст суралцан хамтрагч АНУ, Австрали эсвэл Их Британийн их сургуулиудаас сонгон бакалаврын зэрэг давхар аван төгсөх эсвэл шилжин суралцах боломжтой.


Тэтгэлгийн шаардлага:

  • ЕБС голч дүн сайн байх
  • IELTS 5.5 болон дээш оноотой байх
  • Нийгмийн идэвхтэй байх
  • Шагнал, урамшуулал авсан байх
  • Ярилцлагад орох

  • Энд дарж бүртгүүлээрэй, манай зөвлөх танлуу холбогдох болно

  • Утсаар зөвлөгөө авах: 7000-0553, 9010-0553
Дээшлэх