BASKETBALL CAMP 3 in 1

15 December, 2025
EASY-GO ийн зүгээс анх удаа цоо шинэ хөтөлбөрийг сагсан бөмбөгт хайртай өсвөр үеийнхэндээ зориулан англи хэл + сагсан бөмбөг + аялал хосолсон тусгай хөтөлбөрийг нэвтрүүлж байна. Уг хөтөлбөр нь богино хугацаанд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, өдөр бүр мэргэжлийн гадаад дасгалжуулагчтай сагсны бэлтгэл хийх болон долоо хоног бүр сонирхолтой аялал бүхий 3 давуу талыг нэг хөтөлбөрт багтаасан гэдгээрээ онцлог юм.


Энэхүү хөтөлбөр нь:
  • Англи хэлээ богино хугацаанд ахиулах
  • ​Өдөр бүр мэргэжлийн гадаад дасгалжуулагчтай сагсны бэлтгэл хийх
  • Долоо хоног бүр сонирхолтой аялалд хамрагдах
гэсэн 3 том давуу талыг нэг дор багтааснаараа онцлог юм.

👦
Насны ангилал: 15–17 нас

📅 Хугацаа: 3 долоо хоног 2026.01.09 – 2026.01.31

🎯 Хэнд тохиромжтой вэ?

  • Өвлийн амралтаа үр дүнтэй, утга учиртай өнгөрүүлэх хүсэлтэй
  • Англи хэлний түвшингээ богино хугацаанд ахиулах зорилготой
  • Сагсан бөмбөгийн спортод дуртай
Өөртөө итгэх, бие дааж сурах, шинэ найзуудтай болохыг хүссэн 👉 15–17 насны бүх өсвөр үеийнхэнд нээлттэй.


📍 Байршил

Филиппин улс, Cebu хот – IT Park 
QQ English ITP кампус нь Cebu хотын төвд байрлах, олон улсын оюутнуудад зориулсан орчин үеийн англи хэлний сургалтын төв юм.
✔ Англи хэлний сургалт
✔ Спортын орчин
✔ Амьдрах байр
— бүгд нэг дор цогцоороо шийдэгдсэн.
 
🏀 Сагсан бөмбөгийн бэлтгэл нь олон улсын FIBA стандартын дагуу баригдсан Magnum Sports Complex-ийн тохилог зааланд явагдана.


🕘 Өдөр тутмын хөтөлбөр – Хэрхэн өнгөрөх вэ?

  • Мэргэжлийн филиппин багштай англи хэлний хичээл
    • 4 цаг – ганцаарчилсан
    • 2 цаг – групп
  • Өдрийн 3 удаагийн буфет хоол
  • Өдөр бүр 2 цагийн сагсан бөмбөгийн бэлтгэл (Англи хэл дээр, Мэргэжлийн дасгалжуулагчтай)
     



💰 Хөтөлбөрийн үнэ: $2,500

Үнэ дотор багтсан:

  • Аяллууд (Island Hopping Tour, Solea Resort Beach, SM Seaside Underworld Aquarium)
  • Байр + хоол
  • ​Сагсан бөмбөгийн бэлтгэл, бүх хэрэгсэл
  • ​Англи хэлний сургалт


⚠ Анхаарах зүйлс

Онгоцны билет болон халаасны мөнгө багтаагүй болно.
 
  ☎ 7000-0553, 9110-1954, 9110-0553






 
Дээшлэх