Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй болоход нь туслах энэ зуны хамгийн үнэ цэнтэй туршлага юу вэ?

15 April, 2026

Филиппиний зуны кемп хүүхдэд юу өгдөг вэ?

Бие даан шийдвэр гаргах чадвар

Шинэ орчинд хүүхдүүд өдөр тутмын хуваариа өөрсдөө зохицуулж, багш, найзуудтайгаа англи хэлээр харилцан асуудлаа шийдвэрлэж сурна. Энэ нь амьдралд хэрэгтэй хамгийн чухал ур чадваруудын нэг.

Бодит харилцаа, амьд хэрэглээ

Дэлгэцээс холдож, олон улсын найз нөхдийн хамт тоглож, спортоор хичээллэж, өдөр тутмын харилцаагаа англи хэл дээр хөгжүүлнэ. Ингэснээр англи хэл нь хичээл биш, хэрэглээ болдог.

Өөртөө итгэх итгэл

1:1 хичээлийн систем нь хүүхэд бүрт өөрийн хурдаар суралцах боломжийг олгох ба багшийн анхаарал зөвхөн тухайн хүүхдэд төвлөрөх үед “Би чадна, би ойлгож байна” гэсэн мэдрэмжийг авч хөгжиж чаддаг.

5 өөр сургуулийн сонголт

Хүүхэд бүрийн зан төлөв, сурах арга барил өөр. Зарим нь зохион байгуулалттай орчинд, зарим нь илүү чөлөөтэй орчинд илүү сайн хөгждөг.

Тиймээс Easy Go нь Филиппинд байрлах 5 өөр сургуулиас хүүхдийн онцлогт тохирох орчныг сонгоход эцэг эхчүүдэд туслах болно.

  • QQ ITP Campus (Cebu) – Сагсан бөмбөг + Англи хэл хосолсон кемп (4 долоо хоног)

  • QQ BFC Campus (Cebu) – Эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр (3–4 долоо хоног)

  • EV Academy (Cebu) – Эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр (4 долоо хоног)

  • CIA Academy (Cebu) – Эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр (4 долоо хоног)

  • A&J Academy (Baguio) – Математик + Англи хэл хосолсон кемп (4 долоо хоног)

  • PILA edu Academy (Cebu) – Эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр (4 долоо хоног)

Энэ бол зүгээр нэг зуны аялал биш

Easy Go зуны кемп нь:

  • англи хэлээ бодитоор сайжруулах,

  • бие даан амьдрах анхны туршлага авах,

  • олон улсын орчинд өөрийгөө сорих,

  • өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх боломжийг нэг дор өгдөг.

Бүртгэл эхэллээ!

Хэрэв та хүүхдээ энэ зун өсөж хөгжих бодит туршлагад оролцуулахаар хайж байгаа бол EasyGo-ийн хөтөлбөртэй танилцаарай.

Хөтөлбөрүүд харах 

Манай баг таны хүүхдэд хамгийн тохирох сургуулийг сонгоход зөвлөж, хамтран ажиллахад бэлэн байна.

Дээшлэх