Канадын засгийн газар гадаад оюутны ажиллах зөвшөөрлийн журмыг хялбаршуулж байна!

16 April, 2026

Канадын засгийн газар олон улсын оюутнууд суралцах хугацаандаа ажиллах эрхийг тусдаа мэдүүлж авдаг байсан процессыг 2026.04.01 өдрөөс эхлэн суралцах зөвшөөрөл авахдаа ажиллах зөвшөөрлөө цуг авах боломжтой болгож өөрчлөлт оруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. 
 
Оюутнууд суралцах хөтөлбөрийн шаардлагын дагуу тухайн сургуулийн зөвшөөрлийг үндэслэн аливаа ажил олгогчид ажиллаж болдог. Энэ нь олон улсын оюутнуудад ажлын зөвшөөрөл олгоход тулгардаг захиргааны бэрхшээлийг багасгах хэрэгтэй ба ажлын байран дээр дадлагажих буюу интершип хөтөлбөрт хамрагдахад бичиг баримт бүрдүүлэх процессыг хялбаршуулсан байна.

Энэхүү өөрчлөлт нь Канадад виз боловсруулахад үүссэн хүлээгдэлээс үүдэлтэй ба Канадаас мэдүүлсэн ажиллах зөвшөөрөлийн хүлээлгийн хугацаа 4-р сарын 9 өдрийн байдлаар 247 хоног байна. Энэ нь виз мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг илүү ухаалаг, ялгавартай болгох, Канадын засгийн газраас хүлээгдэж буй ажиллах зөвшөөрлийн мэдүүлгийг автоматаар боловсруулах ба олон улсын оюутанууд ямар нэг үйлдэл хийх шаардлагагүй ба энэхүү өөрчлөлтийг "суралцах зөвшөөрлийн үйл явцыг хялбаршуулсан, ажиллах эрх олгох ачааллыг бууруулж, ажлын зөвшөөрөлд зарцуулах захиргааны алхмыг арилгах бодит нөлөө болж байна гэж мэдэгдсэн байна.

Тиймээс Канадад суралцах гэж буй оюутнууд суралцах зөвшөөрөл мэдүүлэхдээ ажиллах зөвшөөрлийг цуг мэдүүлэх боломжтой боллоо.
Дээшлэх