Англи хэлийг олон жил үзсэн ч ярих гэхээр л "гацчихдаг" уу? Ойлгодог хэрнээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байна уу? Энэ нь таны чадваргүйд биш, харин буруу сургалтын системд хамаг учир бий.
Уламжлалт групп сургалтад нэг багш олон сурагчтай харьцдаг тул танд ярих хугацаа маш бага олддог. Харин Филиппиний ESL (English as a Second Language) систем энэ асуудлыг хэрхэн шийддэгийг сонирхоцгооё.
1:1 систем: Зөвхөн танд зориулагдсан 50 минут
Филиппиний сургалтын хамгийн том давуу тал бол Ганцаарчилсан (1:1) хичээл юм. Хичээлийн турш зөвхөн та ярина. Багш таны дуудлага, дүрмийн алдааг тухай бүрт нь засаж, зөв зуршил суулгана. Бусдын өмнө алдахаас айхгүйгээр, багштайгаа найрсаг орчинд нээлттэй харилцаж, ичимхий байдлаа хурдан давна.
Хэл сурах нь хичээл биш, харин амьд хэрэглээ байх ёстой.
English Only Policy: Сургуулийн кампуст зөвхөн англиар ярих дүрэм үйлчилдэг.
Бодит практик: Хоолны газар, дэлгүүр, аялал гээд алхам тутамдаа англи хэлийг ашигласнаар та өдөр бүр англиар "сэтгэж" сурна.

Бага зардал < Өндөр үр дүн
Америк, Канад, Австралитай харьцуулахад Филиппинд суралцах зардал 2-3 дахин хямд. Сургалтын төлбөрт байр, өдрийн 3 хоол, угаалга, цэвэрлэгээ багтдаг тул та өөр зүйлд санаа зоволгүй зөвхөн хичээлдээ төвлөрөх боломжтой.
Филиппиний хэлний сургуулиуд зөвхөн ерөнхий англи хэл заадаггүй. Сурагч өөрийн зорилгоос хамааран олон төрлийн хөтөлбөрөөс сонгох боломжтой.
Жишээлбэл:
-
Ерөнхий ярианы англи хэл
-
IELTS бэлтгэл
-
TOEIC, TOEFL бэлтгэл
-
Business English
-
Sparta (богино хугацаанд эрчимтэй ахиц гаргахыг хүссэн сурагчдад тохиромжтой)
Сурахын хажуугаар аялах боломж
Филиппин бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арлуудтай орнуудын нэг. Ажлын өдрүүдэд эрчимтэй суралцаж, амралтын өдрүүдээр далайн эрэгт амарч, шинэ найз нөхөдтэй болох нь суралцах явцыг илүү сонирхолтой, дурсамжтай болгодог.
Дүгнэлт
Англи хэл бол таныг дэлхийн боломжуудтай холбох гүүр юм. Хэрэв та "ярьж сурахгүй байна" гэх мухардалд орсон бол Филиппиний практик сургалтын системийг туршаад үзээрэй.
.jpg)
Та нээлттэй өдөрлөгт ирж, зөвлөгөө авах бол:
