Олон улсын боловсролын "Education First" (EF) байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн англи хэлний мэдлэгийн индекс (EF EPI)-ийн шинэчилсэн тайлан гарлаа. Дэлхийн 117 улс, бүс нутгийн 2.3 сая гаруй насанд хүрэгчдийн шалгалтын дүнд үндэслэсэн уг жагсаалтад Монгол Улс 420 оноо авч, 102 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
Энэ нь өмнөх үеийн үзүүлэлтээс 27 оноогоор ухарсан дүн бөгөөд дэлхийн дундаж (485 оноо)-аас даруй 65 оноогоор доогуур байна. Ингэснээр Монгол Улс англи хэлний мэдлэгийн түвшнээр "Маш бага" (Very low) ангилалд багтаж байна.
Бид "уншиж чаддаг" ч "ярьж" чадахгүй хэвээр...
Монголчуудын англи хэлний ур чадварыг дөрвөн үндсэн чиглэлээр дүгнэхэд дүрэм, уншлагын суурь мэдлэг боломжийн боловч бодит харилцааны чадвар хамгийн сул түвшинд гарчээ.
-
Унших (Reading): 458 оноо
-
Бичих (Writing): 444 оноо
-
Сонсох (Listening): 382 оноо
-
Ярих (Speaking): 379 оноо
Орхон аймаг дэлхийн дунджийг давж, нийслэлийг ардаа орхилоо
Бүс нутаг болон хотуудын үзүүлэлтийг харьцуулахад Орхон аймаг 494 оноогоор улсын хэмжээнд тэргүүлж, дэлхийн дунджаас давсан цорын ганц бүс нутаг болов. Харин хүн амын төвлөрөл, боловсролын хүртээмж хамгийн өндөр гэгддэг нийслэл Улаанбаатар хот 448 оноо авч, Орхон аймгаас 46 оноогоор дутуу үнэлэгдсэн нь анхаарал татаж байна.
Өсөлтөөс уналт руу шилжсэн сүүлийн жилүүд
2016–2026 оны хоорондох дата үзүүлэлтээс харахад Монгол Улсын англи хэлний мэдлэгийн индекс 2020–2023 оны хооронд тогтвортой өсөж, оргил цэгтээ хүрч байжээ. Гэвч 2024 оноос хойш эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хувьд оноо тасралтгүй буурах хандлага ажиглагдаж байна. Мөн 2020–2022 онд эмэгтэйчүүдийн үзүүлэлт илүү байсан бол сүүлийн жилүүдэд хоёр хүйсийн мэдлэгийн түвшин ижил буюу эрэгтэйчүүд ялимгүй илүү гарчээ.
(Сонирхуулахад, уг жагсаалтыг Швед 615, Австри 613, Дани 612 оноогоор тус тус тэргүүлсэн байна.)
Онолын мэдлэгээ бодит чадвар болгож, дэлхийн хэмжээнд өрсөлдөхөд бэлэн үү?
Судалгааны дүнгээс харахад бидэнд дутагдаж буй хамгийн том зүйл бол ярих (379) болон сонсох (382) чадвар юм. Зөвхөн ном, дүрэм үзэж хэл сурдаг үе ард хоцорсон бөгөөд хэлний бэрхшээлийг богино хугацаанд даван туулах хамгийн шалгарсан арга бол хэлийг орчинд нь суралцах явдал юм.
Хэрэв та гадаадын шилдэг хэлний бэлтгэл, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдаж, англи хэлний түвшнээ бодитоор ахиулахыг хүсвэл ЭНД ДАРЖ мэргэжлийн зөвлөхөөс ганцаарчилсан зөвлөгөөний цаг аваарай!
📌 Эх сурвалж: EF English Proficiency Index