2026 оны 5-р сарын 18–19-ний өдрүүдэд Малайз улсын Куала Лампур хотноо зохион байгуулагдаж олон улсын боловсролын салбарынхны анхаарлыг татсан нэгэн чухал үйл явдал болж өнгөрлөө. ASEAN бүсийн шилдэг агентуудыг нэг дор цуглуулсан James Cook University (JCU) Regional Agents Conference болов.
Боловсролын салбарын шинэ чиг хандлага ба онцлох сэдвүүд
Энэ жилийн арга хэмжээ олон улсын боловсролын салбар дахь шинэ хандлага болон оюутануудын шинэ боломжууд гэх мэт дараах гол сэдвүүдийн хүрээнд өрнөлөө.
-
AI Технологи ба Боловсрол: Хиймэл оюун ухааны (AI) технологи боловсролын салбарт хэрхэн нөлөөлж буй болон ирээдүйн чиг хандлагын талаар экспертүүд панел хэлэлцүүлэг өрнүүлж, сонирхолтой гаргалгаануудыг танилцуулав.
-
Австралийн визний шинэчлэл: Оюутнуудын хамгийн их сонирхдог Австралийн виз болон зах зээлийн хамгийн сүүлийн үеийн, баталгаат мэдээллүүдийг хуваалцлаа.
-
Ирээдүйн үнэ цэнтэй мэргэжил хөтөлбөрүүд: Дэлхийн дулаарал, байгаль орчны өөрчлөлтийн үед хамгийн эрэлттэй байгаа JCU-ийн онцгой хөтөлбөрүүд болох Marine Science (Далай судлал), Environmental Science (Байгаль орчин судлал), Aquaculture (Усны аж ахуй) чиглэлүүдийг гүнзгийрүүлэн танилцуулав.
-
Хамтын ажиллагаа ба Networking: ASEAN бүсийн шилдэг түнш байгууллагууд хоорондоо холбоо тогтоож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх үнэ цэнтэй уулзалтууд амжилттай зохион байгуулагдлаа.
.png)
James Cook University (JCU) гэж хэн бэ?
Жэймс Күүк Их Сургууль (JCU) нь 1970 онд байгуулагдсан, Австралийн Күйнслэнд мужид байрладаг олон улсын нэр хүндтэй, судалгааны тэргүүлэх их сургууль юм.
JCU-ийн гол онцлог:
Тус сургууль нь Австралийн үзэсгэлэнт Townsville, Cairns хотуудад үндсэн кампустайгаас гадна Азийн бизнесийн төв болох Сингапур улсад олон улсын кампустай. Оюутнуудад дэлхийн боловсролыг уян хатан нөхцөлөөр эзэмших маш том давуу талыг олгодог.
Конференцын үеэр JCU-ийн зүгээс олон улсын оюутнуудад чанартай боловсрол олгох, тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхэд элсэлтийн түншүүдийн үүрэг оролцоо ямар чухал болохыг дахин онцолсон юм. Боловсролын салбарын ирээдүйг дижитал шилжилт болон тогтвортой хөгжлийн чиг хандлагатай уялдуулан харсан үр дүнтэй чуулга уулзалт ийнхүү амжилттай өндөрлөлөө.
.png)
Та JCU-ийн хөтөлбөрүүд болон Сингапур, Австрали кампусуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой!
Та зөвлөгөө авах бол:
