CIP сургуулийн төгсөгч Э. Баянзул

14 May, 2019
QQEnglish, CIP сургуулийн төгсөгч Э. Баянзул сургуулийнхаа тухай сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа. 
"Филиппинд суралцах 3 сарын хугацаанд тухайн орны соёл, ард иргэдийн найрсаг зан байдал хэдэн ч удаа юм асуусан төвөгшөөлгүй хариулдаг гээд маш сайхан санагдсан.
Миний хувьд 3 н өөр сургуульд тус бүр 1 сар суралцахдаа олон орны найз нөхөдтэй болж өөр өөр орны хүмүүсийн соёл харилцаатай танилцаж, ярилцаж шинэ соргог зүйл олныг мэдэж авсандаа сэтгэл дүүрэн байгаа.

Мөн ганцаарчилсан хичээлийн цагаар багш нар оюутнуудтай маш сайн ярилцаж, намайг ойлгох хүртэл дахин дахин заадаг. Энэ нь ганцаарчилсан хичээлийн маш том давуу тал санагдсан. Чөлөөт цагаараа өөр орны оюутнуудтай Филиппиний гайхалтай арлуудаар аялж, аварга загас, дэлхийн ТОП 10 хүрхрээний нэгийг үзсэндээ маш их баяртай байгаа." 




Facebook-ээр чатлах
CIP сургуулийн тухай дэлгэрэнгүй үзэх
QQEnglish Seafront Campus-ийн тухай дэлгэрэнгүй үзэх
QQEnglish ITPark Campus-ийн тухай дэлгэрэнгүй үзэх
Дээшлэх