CELLA сургуулийн оюутан Одонтуяа сэтгэгдлээ хуваалцлаа

01 October, 2019
Сайн байцгаана уу? Намайг Одонтуяа гэдэг. CELLA сургуулийн анхны Монгол оюутан байна. Өнөөдөр миний CELLA сургууль дээрх сүүлийн өдөр. Маш олон зүйл бодогдож, бас энд олон сайхан мөчүүдийг өнгөрөөсөн учраас явна гэхээр бага зэрэг гунигтай байна. Сургууль дээрээ очсон эхний өдрөө л өөрийнхөө сонголтоороо бахархсан. Ялангуяа сургалтын хөтөлбөр болон хичээлийн хуваарь маань их таалагдсан. Богино харилцан яриа ч ярианы болон сонсголын чадварыг хөгжүүлдэг учир багш маань надад хаана ч явсан хүмүүстэй байнга ярилцаж байхыг зөвлөсөн. 
 

 
Багшийнхаа зөвлөснөөр би хүмүүстэй маш их идэвхтэй ярилцаж байгаа. CELLA сургуульд англи хэл суралцахад маш олон давуу тал бий. Үүнийгээ ч би маш хураангуйлсан хэлбэрээр бичиж байна. CELLA-д суралцсан хугацаа минь мартахын аргагүй байлаа. Хичээл дээр нэг ч удаа уйдаж байгаагүй, мөн олон орны, өөр соёл зан заншилтай зөндөө найзтай болсон. Багш нар нь чадвартайн дээр, бүгд их найрсаг зантай. Дараа боломж гарвал дахин CELLA-д сурна гэж бодож байна. CELLA сургуулийг би Филиппин дэх хамгийн шилдэг англи хэлний сургуулиудын нэг гэж бахархалтайгаар хэлмээр байна. Баярлалаа CELLA! 
 
  
 







 
Бичлэг үзэх: 


CELLA Premium Campus-ийн тухай үзэх 
CELLA Uni Campus-ийн тухай үзэх
Утсаар мэдээлэл авах: 7000 0553

 
Дээшлэх