EC English сургууль VR ашиглан англи хэл сурах технологийг нэвтрүүллээ

26 March, 2021
Корона вирусийн улмаас англи хэлийг орчинд нь очиж сурах боломж багассан. Харин EC English сургууль энэ асуудлыг шийдвэрлэх арга олсон нь EC Virtual юм. VR буюу виртуаль бодит байдлаар зайнаас суралцах боломжийг бий болголоо.

"Бид пандемикийн эсрэг хэрхэн бат зогсож байгаагаа EC Virtual-р харуулж байна" 

"Бид зөвхөн EC-ийн хувьд биш харин бүр англи хэлний сургалтын салбарыг тэр чигт нь цоо шинэ чиглэлд чиглүүлж байна."

EC-ийн CEO Andrew Mangion

Эхний ээлжинд энэхүү арга нь 11-17 насны залуу суралцагчдад илүү тохиромжтой байх болно гэж EC-ийн залуу суралцагчдын хэлтсийн ажилтан Lisa James хэллээ.



Аялал жуулчлал хэцүүдсэн энэ үед хүмүүс англи хэлийг орчинд нь очиж сурах боломжгүй байгаа. Тэгвэл EC Virtual-р дамжуулан хиймэл, виртуал орчин үүсгэж англи хэлийг сурах боломжтой юм.

EC сургуулийн хувьд уг арга нь пандемик дууссан ч үргэлжлэнэ гэж таамаглаж байгаа аж. Англи хэлний сургалтын зах зээл хувьсан өөрчлөгдөж байгаа бол EC Virtual тэр өөрчлөлтийн нэг хэсэг нь байх.



Гадаад багштай онлайн сургалт -> bit.ly/38Y60U7
Холбогдох утас -> 9010-0553

Дээшлэх