Raffles Education Network нь 1990 онд Сингапурт анхны коллежоо байгуулсан ба өдгөө өргөнөөр тэлж дэлхийн 9 улсад өөрийн 16 кампусыг амжилттайгаар байгуулсан байна. Төв кампус нь Сингапур улсад байдаг бөгөөд бусад кампусууд нь Итали, Малайз, Арабын Нэгдсэн Эмират Улс, Хятад гэх мэт орнуудад байдаг. Энэхүү сургууль нь Дизайн чиглэлээр олон төрлийн мэргэжил санал болгодгоос гадна Худалдаа, Бизнес, Сэтгэл Судлал зэрэг мэргэжлээр ч гэсэн төгсөх боломжтой. Raffles сургууль нь оюутнуудаа дэлхийн жишигт нийцүүлэн сургадаг бөгөөд тэр тусмаа дизайны чиглэлээр сурч буй оюутнууддаа холбогдох салбарын компаниудтай холбож өгөх, мэргэжлийн ур чадвараа хэрхэн дээшлүүлэх талаар зөвлөгөө үзүүлэх зэрэг байдлаар тогтмол туслаж дэмжиж байдаг.