“Summer camp” хөтөлбөрийн бүртгэл дуусахад цөөн хоног үлдлээ

05 June, 2023

Summer Camp

бүртгэл дуусахад хэдхэн хоног үлдлээ

 
Сурагчдын зуны амралт эхлэхэд хэдхэн хоног үлдсэн байна. Харин та хүүхдийнхээ зуны амралтыг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх вэ? гэж санаа зовж байвал “Summer camp” хөтөлбөрт амжиж бүртгүүлээрэй.

“Summer camp” хөтөлбөр нь хүссэн улс руугаа аялангаа өдөрт 4-7 цагийн Англи хэлний хичээл үзэж, баг хамт олны тэмцээн уралдаан гэх мэт сонирхолтой зүйлсийг багтаасан цогц хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд дэлхийн өнцөг булан бүрээс цугларах олон төрлийн соёл, хэл бүхий хүүхдүүдтэй нөхөрлөж Англи хэлний мэдлэгээ сайжруулах, өөрийгөө нээх, бие даах зэрэг чадварыг хөгжүүлдгээрээ онцлог юм.

Мэдээж энэхүү хөтөлбөр нь тухайн сонгосон улсаас хамаарч хөтөлбөрийн хувьд ялгаатай байна.

Тухайлбал та хүүхдийнхээ Англи хэлийг сайжруулахыг хүсэж байвал өдөрт 7 цагийн англи хэл үзэх боломжтой Филиппиний “Summer camp сонгож болох бол хэл сурангаа аялж амрахыг хүсэж байвал Вьетнам, Турк, Сингапур, Малайзын “Summer camp” хөтөлбөрийг сонгож болно. Харин Англи хэлийг нутагт нь очиж үзэхийг хүсвэл Их Британи, Мальт зэрэг улсын “Summer camp” хөтөлбөрийг сонгох боломжтой. Хүсвэл гэр бүлээрээ ч хамт явах боломжтой.
 
Бүртгэл энэ сарыг дуустал үргэлжлэх тул та амжиж бүртгүүлээрэй.
 
Мэдээлэл авах цаг авах:  Энд дарна уу

Холбоо барих: 7000-0553, 9010-0553
Дээшлэх