Шилдэг төгсөгч О. Балдорж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.

08 November, 2019

Шилдэг төгсөгч О. Балдорж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.

Миний хувьд уул уурхайн компанид ажилладаг учраас англи хэл нэн тэргүүнд хэрэг болдог. Мэргэжлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурахад бүх материалууд англи хэл дээр байдаг учраас англи хэлээ сайжруулахаар шийдээд энд ирсэн. Филиппинд англи хэл сурангаа олон орны хүүхдүүдтэй найзалж, нөхөрлөн, тэдэнтэй ярилцан, ярианы чадвараа дээшлүүлэх, аялах гэх мэт зүйлсийг хийхэд маш тохиромжтой. Мөн сагс тоглох, сургуулийн усан сан, бялдаржуулах төвд цагийг өнгөрүүлэх дуртай. QQEnglish сургууль нь хамгийн олон ганцаарчилсан цагтай буюу эрчимжүүлсэн сургалттайгаас гадна оюутнуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх тал дээр их анхаардаг.



  
    

Амралтын өдрүүдээрээ Bohol арал руу аялж Zipline хийж, Bungee Jumping-аар үсрэн, Chocolate Hills, Kawasan хүрхрээ гэх мэт үзэсгэлэнт газруудыг үзсэн. Хамгийн сүүлд гэхэд Oslob-д очин whale shark-тай цуг сэлж, Diving хийсэн. Англи хэлээ сайжруулангаа аялж, олон сонирхолтой зүйл хийж үзсэндээ баяртай байна.

 

Суралцагч Балдоржын амралтын өдөр хэрхэн өнгөрсөн бэ?
#Гайхалтай амралтын өдрүүд
#Өнгөрсөн амралтын өдрүүдэд тархиа амраангаа, хийхийг хүсэж, төлөвлөж байсан олон шинэ зүйлсийг хийж үзлээ.

#Bungee Jumping, Zipline , Chocolate Hills, Dolphins, Whale shark, Kawasan Falls гээд гайхалтай газрууд, extreme спортууд байлаа. Мэдээж онцгой нэг нь Bungee Jump. Bungee Jump дээрээс авсан тэр мэдрэмжийг хэзээ ч мартахгүй байх.

#Айдастайгаа нүүр тулж, түүнтэйгээ тэмцэлдэнэ гэдэг үнэхээр сайхан.
#Чи 10X илүү ажиллах, сурах, хичээх, мөрөөдөх, айх, сэтгэх хэрэгтэй.
#Өдөрт өгсөн 86400$- секундыг Чи яаж зарцуулах вэ?
#Надад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, суралцах, орон орны хүүхдүүдтэй найзын холбоо үүсгэх, амрах, аялах, өөрийгөө өөр нэг өнцгөөс харах гээд олон зүйлстай холбож өгсөн Easy-go хамт олондоо баярлалаа.🇲🇳🇵🇭

Wonderful time on weekends. I tried to my desired things such as bungee jump, zip line, see chocolate hills, dolphins, waterfall, extreme sports. All of those were amazing. Exactly the most breathtaking thing was bungee jumping. I will never forget feelings from bungee jumping. I love to face my fear. You probably need more work, learning, striving, fear and thinking 10X. How will you spend 86,400$ seconds for a day? I am grateful for Easy-Go because this agency gave me a chance to polish up my English skills while rest and to connect international students. Also, I could see myself.












Бичлэг: 


Сургуулийн тухай:

QQEnglish хотын төвийн кампус: bit.ly/2vsPMhJ
QQEnglish далайн эргийн кампус: bit.ly/2V6sZHG
Утсаар холбогдох: 7000 0553
Дээшлэх