Яагаад та Багио хотод суралцах хэрэгтэй вэ?
“Боловсролын хот” хэмээх нэрээрээ алдаршсан Багио хот нь Филиппиний чанартай их, дээд, хэлний сургуулиуд төвлөрсөн, залуучуудаар дүүрэн байдаг байна. Нутгийн иргэд англи хэлийг өргөнөөр хэрэглэдэг тул англи хэл сурахад хамгийн тохиромжтой орчин бүрддэг. Мөн хотын уулархаг байршил нь далайн түвшнээс дээш 1,470 метр өндөрт оршдог бөгөөд жилийн дундаж температур нь 13–23°C байдаг. Энэ нь Монголын зунтай төстэй сэрүүн уур амьсгалтай тул агааржуулагч хэрэглэх шаардлагагүй гэсэн үг юм.
Яагаад Багио хотод суралцах ёстой вэ?
- 🎯 Төвлөрөхөд төгс орчин - Оюутнуудад анхаарал сарниулах зүйл бага тул зөвхөн зорилгоо биелүүлэхэд, ялангуяа англи хэлний түвшин болон оноогоо ахиулахад бүрэн төвлөрөх боломжийг олгодог.
- 🌤️ Сэрүүн, таатай уур амьсгал - Филиппиний бусад бүс нутгуудаас илүү сэрүүн, ая тухтай цаг агаартай тул суралцахад хамгийн тохиромжтой нөхцөл бүрдэнэ.
- 💰 Эдийн засгийн хувьд хэмнэлттэй - Сэбү болон бусад хотуудтай харьцуулахад сургалтын болон амьдрах зардал харьцангуй хямд, чанартай боловсролыг боломжийн үнээр авах боломжтой.
- 🛡️ Аюулгүй орчин - Багио нь Филиппиний хамгийн аюулгүй хотуудын нэг бөгөөд гадаад оюутнуудад итгэлтэй, тайван орчинг санал болгодог.
- 🎭 Өвөрмөц соёл, уур амьсгал - Хотын онцгой соёл, архитектур, байгалийн үзэсгэлэн нь таны суралцах хугацааг мартагдашгүй дурсамж болгоно.

Манайхтай хамтардаг Багио хот дахь хэлний бэлтгэлийн сургуулиуд:
- BECI - Багио хотод 3 кампустай ба та өөрт тохирох салбартаа суралцах боломжтой.
- Pines Academy - Багио хотод 2 кампустай ба та өөрт тохирох салбартаа суралцах боломжтой.
- JIC - Багио хотод 2 кампустай ба та өөрт тохирох салбартаа суралцах боломжтой.
- A&J Academy - Багио хотод 2 кампустай ба та өөрт тохирох салбартаа суралцах боломжтой.
Та зөвлөгөө авах бол:

☎7000-0553, 9110-1958, 9110-0989