БНСУ-д сурахын давуу талууд

26 August, 2020

1. Хямд амьжиргааны зардал

Хэрвээ та их сургуулийн амралтаараа аялахыг хүсдэг бол Солонгос улс танд мөнгө хуримтлуулах боломж болох болно. Амьдрах байр, тээвэр, хоол гээд харьцангуй хямд байдаг бөгөөд гадаадад суралцах төсөвтөө санаа зовж буй оюутанд ихэд таалагдах болно. Өмнөд Солонгост цагийн ажлын дундаж цалин эрэгтэй хүнийх 100’000 вонн, эмэгтэй хүнийх 50’000–60’000 вонн байдаг.


2. Шилдэг боловсролын байгууллагууд

Өмнөд Солонгос улс их дээд сургуулиудаараа алдартай. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том гурван их сургууль бол Seoul National University, Korea University, Yonseu University юм. Их дээд сургуулиуд бүгд төгсөлтийн дараах ажил эрхлэлт, маш сайн нэр хүндтэй байдаг. 
 

3. Гайхамшигтай хоол

Хямд, амттай дээрээс нь тохилог орчин. Хэрэв та гадаадад сурахаар төлөвлөж байхдаа хоолондоо дээрх шалгуурыг тавьдаг бол Солонгос орон таны хамгийн зөв сонголт байх болно.


4. Цэцэглэн хөгжсөн шөнийн амьдрал

Солонгос дахь хатуу боловсролын систем нь "work hard, play hard"  соёлыг бий болгосон байдаг. Оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх газрууд олон байдаг бөгөөд хэрвээ та хичээлээ тараад найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлмээр байвал Солонгос улс таны урмыг хугалахгүй.


5. Найрсаг хүмүүс

Солонгос оюутнууд маш хөдөлмөрч мөн тэд олон улсын оюутнуудтай найрсаг, нээлттэй харилцаатай байдаг. Зарим тохиолдолд танд Солонгост амьдрахад мэдвэл зохих чухал хэсгүүдтэй танилцуулах болно.
Мөн Солонгосын их сургуулийн оюутнууд олон улсын оюутнуудтай соёл уламжлалаа хуваалцах сонирхолтой байдаг бөгөөд тэдний соёл уламжлалтай мөн танилцах чин хүсэлтэй байдаг. Хэрвээ та хилийн чанадад сурахыг хүсэхдээ ая тухтай бөгөөд амттай хоолтой газар хайж байгаа бол Солонгос хүмүүсийн зочломтгой зан таныг баяртайгаар хүлээж авах болно.


6. Аялал

Солонгосыг 19-р зууны сүүлч хүртэл “Агуу хаант улс” гэж нэрлэж байсан гэдэг. Та амралтаараа Солонгос улсын баялаг түүх болон хурдацтай хөгжлийн нэг хэсэгтэй танилцах боломжтой. Хэрвээ та өөрийн амьдарч буй хотоос бусад хоттой танилцахыг хүсвэл метрогоор хамгийн хурдан явах боломжтой. Солонгосын үзэсгэлэнт газрууд таныг амралтын өдрөөр тань оюутны өдөр тутмын амьдралаас хөндийрүүлж чадах болно. Солонгосоор аялах нь харьцангуй хямд байдаг бөгөөд зарим тохиолдолд гадаадын иргэдэд үнэгүй байдаг.


7. Амьдралын өндөр түвшин

Өмнөд Солонгос бол Азийн дөрөвдэх том эдийн засаг, дэлхийн тэргүүлэх санхүүгийн төвүүдийн нэг юм. Өмнөд Солонгос улс эдийн засгийн хямралын үед харьцангуй уналтгүй байсан бөгөөд эдийн засгийн хурдацтай өсөлттэй болж, амьдрах, ажиллах, суралцах тохиромжтой газар болжээ.

Өмнөд Солонгост сурах талаар сонирхож байвал ЭНД дар.
Утсаар зөвлөгөө авах бол -> 7000-0553 
Дээшлэх