Англи хэлийг хэр хурдан сурдаг вэ?

14 June, 2021

Англи хэл сурахад хэр их цаг зарцуудаг талаар та өмнө нь хэн нэгнээс сонсож байсан уу?
Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудыг дурдвал

  • "Англи хэлийг хэр хурдан сурдаг вэ?" 
  • "1 сарын дотор хэр сайжрах вэ?" 

Үүнд хариулж болох хамгийн энгийн хариулт бол таны хэл сурахад зарцуулж буй ЦАГ юм. Мөн түүнчлэн хүн бүрийн сурах хурд, арга барил өөр өөр байдаг байна. Англи хэлний нийт 6-н түвшин байдаг бөгөөд эрдэмтэн судлаачид нэг түвшин ахихад хэр их зарцуулдаг тухай судалгаа хийж, олон нийтд танилцуулснаас хуваалцвал:

English UK-ийн судалгаагаар нэг түвшин ахихад та хамгийн багадаа 120 цаг зарцуулна гэж үзэж байгаа бол Cambridge ESOL-ийнхоор нэг түвшин ахихад 200 цаг, зарим судлаачдын хувьд 200 ч хангалтгүй 360 цаг зарцуулж байж 1 түвшин ахина гэж үздэг. 

Тэгэхээр судалгааны дунджаар үзэхэд 1 түвшин ахихад 200 цаг хичээл үзэх шаардлагатай болж байна. Хэрэв та англи хэлээр чөлөөтэй ярьж сурахыг хүсвэл манай QQEnglish онлайн сургалтыг сонирхоорой.

ЭНД ДАРНА УУ

 
Дээшлэх